Дарханы Ус сувгийн газарт 2 хүн нас баржээ

🔴 Дархан хотын Ус сувгийн газарт өнгөрсөн бямба гарагт хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачдын нэг нь төслийн ажилтан байсан бол нөгөө нь үндсэн ажилтан байсан талаар эх сурвалж хэлсэн. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд амралтын өдрүүд таарсан учир мэдээллийг олон нийтээс нууцалсан гэж хардах хүмүүс байгаа аж.
Мөн талийгаачид ажлын байрандаа нас барсан бөгөөд эхний байдлаар “угаартаж” амиа алдсан гэж үзэж байгаа бололтой. Халуун зунаар “угаартаж”хоёрын хоёр хүн амиа алдах шалтгаан Дарханы Ус сувгийн газарт байгаа нь анхаарал татахаас аргагүй шалтгаан санагдав!!??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *