Тэргүүн хатагтай асан Ким Го Хиг-ийн авилгын болон бусад холбогдсон хэргүүдийг шалгаж эхлэхэд бэлэн болжээ

Read Time:1 Minute, 11 Second

Өмнөд Солонгосын тусгай прокурорууд энэ долоо хоногт экс тэргүүн хатагтай болон тэнгисийн цэргийн алба хаагчийн нас баралтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлнэ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлын гэргий Ким Гон Хигийн холбогдсон авлигын хэргүүд болон 2023 оны 7-р сард аадар борооны үеэр амиа алдсан тэнгисийн цэргийн албан хаагчийн хэргийн талаар тус тусад нь томилогдсон тусгай прокурорууд энэ долоо хоногт албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

Тэргүүн хатагтай асан Ким Гон Хигийн хэргийг шалгах тусгай прокурор Мин Жүн Ги энэ лхагва гарагт (7-р сарын 2) багийнхаа байранд (Gwanghwamun дахь KT WEST барилгад) хаяг өлгөх ёслол зохион байгуулах юм.

Тэнгисийн цэргийн албан хаагчийн нас баралтын хэргийг шалгах прокурор Ли Мён Хён мөн лхагва гарагт өөрийн багийн оффисыг Seocho дүүргийн Hanssem барилгад нээнэ.

Тэдний мөрдөн байцаалт нь Ерөнхийлөгч Ли Жэ Мёны зүгээс уг гурван прокурорыг томилсноос хойш 20 хоногийн дараа эхлэх гэж байна. Тусгай прокурорууд багийн гишүүдээ бүрдүүлж, хамааралтай баримт, нотлох зүйлсийг хураан авчээ.

Тэдний шалгах гол асуудлууд:

Ким Гон Хи нь 16 асуудалд сэжиглэгдэж байгаа бөгөөд үүнд:
📌Хувьцааны үнийн зохиомол хөөрөгдөл
📌Тансаг гар цүнх авсан
Сонгуулийн нэр дэвшигчдийн нэрсэд хууль бус оролцсон гэх зэрэг багтана.

Тэнгисийн цэргийн албан хаагчийн нас баралт нь 2023 оны 7-р сард үерийн үеийн эрэн хайх ажиллагаанд оролцож байхдаа амиа алдсан хэргийг улс төрийн түвшинд дарагдсан байж болзошгүй гэх сэжиглэлийн хүрээнд шалгана.

Ерөнхийлөгч асан Юн болон тухайн үеийн төрийн байгууллагуудыг үнэнийг нуусан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

5 thoughts on “Тэргүүн хатагтай асан Ким Го Хиг-ийн авилгын болон бусад холбогдсон хэргүүдийг шалгаж эхлэхэд бэлэн болжээ

  1. Very well presented. Every quote was awesome and thanks for sharing the content. Keep sharing and keep motivating others.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *