ОХУ-ын тээврийн сайдыг В.Путин огцруулсны хэдхэн цагийн дараа сайд өөрийгөө буудаж амиа хорлосон гэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг огцруулсны дараахан Тээврийн сайд асан Роман Старовойт амиа алдсан талаар орон нутгийн мэдээллийн агентлагууд мэдээлжээ.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Старовойтын цогцсыг Москвагийн хотоос баруун тийш орших Одинцово дүүрэгт хувийн машин дотроос нь буудуулсан байдалтай олдсон гэж мэдээлсэн. Үндсэн сэжиг бол амиа хорлосон гэх таамаг аж.
Амиа хорлосон гэгдсэн сайд хэн байсан бэ?
53 настай Роман Старовойт нь 2023 оны тавдугаар сард Тээврийн сайдаар томилогдсон бөгөөд өмнө нь Курск мужийн захирагч байсан. Түүнийг огцруулах тухай зарлиг гарсан ч ямар ч шалтгаан дурдагдаагүй.
Түүнийг огцруулсны дараа орлогч сайд Андрей Никитин түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
