Хятадад жолоочгүй хүргэлтийн машинууд ажиллаж эхэлжээ

Энэ сарын 15-наас Хятадын Хайкөү хотод гар утасны аппликейшн ашиглан жолоочгүй хүргэлтийн машиныг ажиллуулж эхэлжээ.

Нэг машин 800-1000 илгээмж тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 200 км замыг туулж, 24 цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Мөн машинд суурилуулсан 12 өндөр нарийвчлалтай камерын тусламжтайгаар замын саад бэрхшээлийг уян хатан байдлаар тойрон гарч, хүргэлтийн үр ашгийг 30 хувиар нэмэгдүүлэх юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *