Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө +24 хэм дулаан

07-23-ны өдөр Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгороор +14…+19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно . Салхи баруун өмнөөс барууунн хойш эргэж секундэд 5-10 метр.Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +12 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

97 thoughts on “Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө +24 хэм дулаан

  1. Your ducky merit the effective lifelike concern too. shop our https://www.cornbreadhemp.com/collections/thc-drinks choice craft specifically for blackguard and regorge needing CBD for ducky anxiousness or reefer backing. word with pet-safe factor, our CBD ducky vegetable oil and CBD dog treats service calm nervous deary during violent storm or travel. spring your animals constitutional CBD relief as they old age. take lab-tested CBD for frankfurter, bargain pet CBD on-line, and delight peacefulness of thinker sleep with your furry protagonist stimulate high-quality, prophylactic CBD!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *