Өөрийн төрсөн хүүгээ буудаж, тэсрэх бөмбөг амьдардаг байрандаа байршуулсан байжээ

Read Time:54 Second

🔴 Өчигдөр БНСУ-д ховор тохиолддог галт зэвсгийн хэрэг гарч, нэг хүний амь эрсдэн, гэрээс нь тэсрэх бөмбөг илэрч олон иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Инчоны Сондог дүүргийн нэгэн орон сууцанд 60 орчим настай эрэгтэй өөрийн төрсөн хүүгээ галт зэвсгээр буудсан байна. Хохирогч 30 гаруй насны эр байсан ба эмнэлэгт хүргэгдэх үедээ зүрх нь зогсчээ. Эмнэлэгийн ажилтанууд амь насыг нь аврахаар оролдсон ч  нас барсан байна.

Нотлох баримтаар хэргийг хохирогчийн аав нь үйлдэн зугтсан ч 3 цагийн дараа буюу шөнийн 00:20 минутад Сөүл хотын Ганнам дүүрэгт баригдсан байна. Түүнийг саатуулах үеэр “гэртээ тэсрэх төхөөрөмж байрлуулсан” гэж мэдэгдсэнээр цагдаа, онцгой байдал, тэсрэх бөмбөгийн ангийг шуурхай ажиллуулжээ.

Сөүл хотын Добонг дүүрэгт орших сэжигтний байранд тэсрэх бөмбөг илэрсэн бөгөөд 105 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, тэсрэх төхөөрөмжийг амжилттай илрүүлэн аюулгүй болгосон байна. Уг тэсрэх төхөөрөмж нь шатамхай бодис болон таймертай байжээ.

БНСУ-д хувийн галт зэвсэг эзэмших нь хуульчлагдсан, маш хатуу хяналттай байдаг тул ийм төрлийн хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.

Сэжигтнийг хүн амины хэрэг болон хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээр баривчилсан бөгөөд одоогоор цагдаагийнхан уг хэргийн үйл явцыг мөрдөн шалгаж байна.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *