“Проктер энд Гэмбл” компани өргөн хэрэглээний ариун цэврийн барааны үнээ нэмхээ мэдэгдэв
🔴Проктер энд Гэмбл буюу Procter & Gamble компани ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмнэ.
Tide угаалгын нунтаг, Charmin жорлон цаас, Pampers, Gillette, Olay зэрэг аль ч улсад өргөн хэрэглэдэг танил брэндүүдийг үйлдвэрлэдэг компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын тарифын бодлогоос шалтгаалан бүтээгдэхүүний үнээ нэмэх гэж байгаагаа мэдэгджээ .
P&G нь тарифын улмаас урт хугацаанд 1–1.5 тэрбум долларын алдагдал хүлээж магадгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн .
Тарифын зардлыг нөхөхийн тулд анхны эх үүсвэр, түүхий эдийн импорт, боловсруулалтад зарцуулсан зардлыг бууруулах, мөн бүтээгдэхүүнүүдийн үнээ нэмэх зэрэг арга хэмжээ авна гэжээ.
Компани ирэх саруудаас эхлэн зарим бүтээгдэхүүнийхээ үнийг дунд түвшний хувиар өсгөнө гэж төлөвлөжээ .
