Илон Маск дэлхийн баячуудыг хөрөнгөөрөө тэргүүлсээр байна

Read Time:1 Minute, 30 Second

🔴Дэлхийн хамгийн баян 10 хүний шинэ жагсаалт гарчээ

Технологийн компаниудын хувьцааны үнийн өсөлттэй зэрэгцэн дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн хөрөнгө энэ зуны турш огцом нэмэгджээ.

FORBES сэтгүүлийн шинэ жагсаалтаар хиймэл оюуны чип үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг зургаадугаарт бичигдсэн нь онцлох үйл явдал боллоо.

Хуанг долдугаар сарын турш 17 тэрбум ам.долларын хөрөнгө нэмэгдүүлж, нийт хөрөнгө нь 155 тэрбум долларт хүрсэн байна. Nvidia компани сүүлийн үед хувьцааны үнийн өсөлтөөр анхаарал татаж, зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.доллар даваад байгаа юм.

Харин хөрөнгөө хамгийн их нэмэгдүүлсэн эрхэм бол Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон байв. Түүний хөрөнгө 37 тэрбум ам.доллараар өсөж, 299.6 тэрбум доллар хүрснээр дэлхийн хоёр дахь баян хэвээр байна.

Түүнчлэн Meta компанийн удирдагч Марк Цукерберг сарын сүүлчийн өдөртөө л гэхэд 28 тэрбум ам.долларын өсөлт үзүүлсэн ч сарын нийт өсөлт нь 12 тэрбум байжээ.

Энэ жагсаалтад багтсан 10 эрхмийн 8 нь хөрөнгөө өсгөсөн бол Илон Маск, Уоррен Баффетт нарын хөрөнгө буурсан. Маск 401 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүн хэвээр үлдсэн бол Баффетт 143.4 тэрбум доллартайгаар 9-р байрт бичигдэж байна.

2025 оны 8-р сарын 1-ний байдлаар дэлхийн хамгийн баян 10 эрхэм

  1. Илон Маск – 401.2 тэрбум $ (Tesla, SpaceX, xAI, X)
  2. Ларри Эллисон – 299.6 тэрбум $ (Oracle)
  3. Марк Цукерберг – 266.7 тэрбум $ (Meta)
  4. Жефф Безос – 246.4 тэрбум $ (Amazon)
  5. Ларри Пейж – 158 тэрбум $ (Google)
  6. Женсен Хуанг – 154.8 тэрбум $ (Nvidia)
  7. Сергей Брин – 150.8 тэрбум $ (Google)
  8. Стив Балмер – 148.7 тэрбум $ (Microsoft, LA Clippers)
  9. Уоррен Баффетт – 143.4 тэрбум $ (Berkshire Hathaway)
  10. Бернар Арно – 142.9 тэрбум $ (LVMH)

Тайлбар: Дэлхийн хамгийн баян 10 хүний 9 нь АНУ-ын иргэн бөгөөд бүгд эрэгтэй. Хамгийн баян эмэгтэй бол Алис Уолтон Walmart  түүний хөрөнгө 107 тэрбум ам.доллар бөгөөд дэлхийн хэмжээнд 16-д бичигдэж байна.

Эх сурвалж: Forbes.com

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *