Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө 18 хэм дулаан байна

Read Time:1 Minute, 0 Second

11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна.

2025 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг

 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

     Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +14…+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +7 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө 18 хэм дулаан байна

  1. Your writing has a way of resonating with me on a deep level. I appreciate the honesty and authenticity you bring to every post. Thank you for sharing your journey with us.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *