Улаанбаатарт хур тунадас орохгүй, өдөртөө 11 хэм дулаан байна

11-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

 

2025 оны 10-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эхээр -2…+3 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +6…+8 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *