Хууль бусаар өөр улсын байлдааны ажиллагаанд орсон Казахстан иргэн 5 жилийн ял авчээ
🔴Казахстан улсын иргэн Тимур Пралиев Оросын Вагнер бүлэглэлд багтаж Украины нутагт байлдаж явсны улмаас Казахстан улсын шүүхээс 5 жилийн хорих ял авлаа.
Тэрээр 2022 оны намар Вагнер бүлэглэлд элсэж, хувийн хөлсний цэрэг болжээ.
Улмаар 2023 оны ОХУ-ын иргэншил давхар авч, Украины улсын нутагт болсон байлдааны ажиллагаанд оролцжээ.
Үүний дараа 2024 онд Мали улсад мөн очиж тулалдаанд оролцсон байна.
Мали улсаас дүрвэн энэ оны эхээр АНУ-д очсон боловч Техас мужид түүнийг баривчлан саатуулж улмаар Казахстан улсад хүргүүлжээ.
Казахтсан улсын шүүх түүнийг хууль бусаар гадаад орны нутагт байлдааны үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлээр Казахстан улсын хууль тогтоомжийг зөрчиж, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 5 жилийн хорих ялыг оноожээ.
