Камбож улсын нэгэн хогийн савнаас олон гадаад иргэдийн пасспортууд гарч ирсэн нь солонгосчуудыг сэртхийлгэжээ

🔴 Камбож улсын нэгэн хогийн савнаас гарч ирсэн гадаад иргэдийн пасспортууд хүмүүсийг анхаарлыг татаж, сэртхийлгэжээ.

Сүүлийн үед зүүн өмнад Азиас тэр дундаа Өмнөд Солонгосоос Камбож улс руу явсан жуулчид аялагчид эргэж ирэхгүй, барьцаалагдах, сураггүй алга болох гэмт хэрэг илт ихсэж буй ажээ.
Камбож улс нь хар тамхины наймааны гол бүс улс бөгөөд хил дамжин экспортлох, борлуулдаг чухал цэг гэж үздэг.

Хүн сураггүй алга болох энэ төрлийн гэмт хэрэг жилдээ 10-20 тохиолдол гардаг байсан бол өнгөрсөн жил 220, энэ жилийн 8 сар гэхэд аль хэдийн 330 гараад буйг өмнөд Солонгосын хилийн алба мэдээлжээ.

Дээрх тоо нь зөвхөн солонгосчуудыг барьцаалсан тоо бөгөөд ихэвчлэн өндөр орлоготой гадны жуулчдыг онилдог учир үл ойлгогдох гэмт хэргийн золиос болсон байж магадгүй болжээ.
Саяхан Камбожид солонгос оюутан нас барсан нь Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамныхан болон цагдаагийнханы анхаарлыг татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэжээ.
Yonhab news

One thought on “Камбож улсын нэгэн хогийн савнаас олон гадаад иргэдийн пасспортууд гарч ирсэн нь солонгосчуудыг сэртхийлгэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *