Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль эхнэртэйгээ Францад хийсэн айлчлалын үеэрээ нохойдоо зориулсан VIP үйлчилгээ хүсч байжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль эхнэртэйгээ Францад хийсэн айлчлалын үеэрээ нохойд зориулсан тусгай үйлчилгээ хүссэн нь ил болжээ.

Сүүлийн үеийн мэдээллээр, өмнөх ерөнхийлөгч Юн Сок Ёль болон түүний гэргий 2023 онд Франц улсад айлчлахдаа нохойдоо зориулсан тусгай үйлчилгээ  бэлдүүлэхийг хүссэн нь ил болсон байна.

Тэд айлчлал хийх явцад нохойныхоо байрлах тансаг өрөөнд нохойны тусгай машин, нохойг хариуцах элчин сайдын яамны ажилтан зэрэг тусгай үйлчилгээ шаардаж байжээ.
Гэхдээ бодит байдал дээр айлчлалын үед нохойгоо дагуулаагүй ажээ.

Гадаад харилцааны сайд Чо Хён хэлэхдээ: “Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн тамгын газар шууд элчин сайдын яам руу дамжуулсан бөгөөд гадаад хэргийн яамны протоколын албаар дамжуулаагүй. Ийм зүйл дахиж давтагдахгүй байхыг хичээнэ.”

Парламентын гишүүн И Жэ Жон: “Төрийн айлчлалд хамгийн чухал нь улс төрчдийн аюулгүй байдал. Гэтэл нохойны протоколд зориулж төрийн байгууллагыг ийм байдлаар ашигласан нь харамсалтай.”
Энэхүү үйл явдал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.

Эх сурвалж: MBN news

12 thoughts on “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль эхнэртэйгээ Францад хийсэн айлчлалын үеэрээ нохойдоо зориулсан VIP үйлчилгээ хүсч байжээ

  1. Когда необходима наркологическая помощь на дому, а когда — госпитализация в стационар? Врач-нарколог всегда проводит полный сбор данных, определяет тяжесть состояния и наличие сопутствующих заболеваний. Опытный специалист понимает, что быстро вывести человека из запоя можно только при стабильных показателях здоровья. Длительность процедуры лечения подбирается индивидуально с учетом психиатрических показаний. Наши врачи используют многолетний опыт работы с зависимыми, что гарантирует безопасность каждого этапа терапии.
    Разобраться лучше – вывод из запоя в стационаре москва

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *