
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль байцаалтандаа өөрөө хорих ангиасаа иржээ
🔴 БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль мөрдөн байцаалтын тусгай багийн дуудах бичгийг хэрэгжүүлэхээс өмнө, сайн дураараа очиж байцаалт өгөхөөр иржээ.
Юн Сок Ёлд мөрдөн байцаалтын зөвшөөрөл хэрэгжүүлэх даалгаврыг Сөүл дэх хорих төвд, түүнийг баривчилсан газарт илгээсэн байна.
“Өнөө өглөө 8 цагийн орчимд ордер хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд хорих ангийн ажилтан түүнд урьдчилан мэдэгдмэгц Юн Сок Ёль сайн дураараа очих хүсэл илэрхийлсэн тул албадан хэрэгжүүлэх ажиллагаа явагдаагүй,” хэмээн мөрдөгч Пак мэдэгджээ.
Өмнө нь тусгай хэргийг мөрдөгч баг Юн Сок Ёлийг 9-р сарын 24, 9-р сарын 30-нд байцаахаар дуудсан ч тэр ирээгүй юм.
Түүнийг 2024 оны 10-р сард Хойд Солонгост дрон илгээж өдөөн хатгасан, улмаар үүнийг цэргийн онц байдал зарлах шалтаг болгохыг оролдсон хэмээн буруутгаж одоогоор хоёр тусдаа хэрэгт шүүгдэж байна
1. Төрийн эргэлт хийхээр удирдсан
2. Эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй ажээ.
Мөн мөрдөнгийн баг түүнд гадаадын түрэмгийллийг өдөөн хатгасан (Хойд солонгос руу дрон илгээсэнтэй холбоотой) нэмэлт ял оноохоор зэхэж байна.
Эх сурвалж: Yonhap
Windows 11 Pro, Microsoft’un en yeni ve gelişmiş işletim sistemidir.
🍀 vòng quay may — Vào trang, nhập các lựa chọn và bấm nút quay: kết quả “rơi” ra tức thì! Bạn có thể bật không lặp lại, điều chỉnh tốc độ, âm thanh, tỷ trọng xuất hiện cho từng lát cắt để tăng độ công bằng. Rất hợp cho chia nhóm, điểm danh, bốc đề, quay quà nhỏ trong team. Giao diện tối giản, không cần đăng ký, tải nhanh trên mọi thiết bị 📱💻. Link có thể chia sẻ để cả nhóm cùng tham gia và đếm ngược hồi hộp 🎉. Lịch sử được lưu lại giúp bạn kiểm soát nhiều vòng quay liên tiếp.