Д.Трамп, Ши Жинпиньтэй ирэх 7 хоногт уулзана

ВАШИНГТОН, 10-р сарын 23

Ройтерс агентлаг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Азид хийх айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзана гэж Цагаан ордон Пүрэв гарагт мэдэгдэв.

Худалдааны маргаан ширүүссэний дараа уг уулзалт болох эсэхэд эргэлзээ төрөөд байсан юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левиттийн хэлснээр, Трамп Баасан гарагийн орой Малайз руу хөөрч, дараа нь Япон, Өмнөд Солонгос улсад зочлох бөгөөд ирэх Пүрэв гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Ши Жиньпинтэй уулзах аж.

“Пүрэв гарагийн өглөөний цагаар Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийсний дараа эх орондоо буцна” гэж Левитт мэдэгдэв.

Ням гарагт Трамп Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзаж, Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо (ASEAN)-ны удирдагчдын ажлын оройн зоогт оролцоно. Дараа нь Даваа гарагт Токио руу нисэж, Мягмар гарагт Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэтэй уулзана гэжээ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *