Густав Климтийн ховор бүтээл “Елизабет Ледерерийн хөрөг” Нью-Йоркийн дуудлага худалдаанд 236.4 сая ам.доллараар зарагджээ

Урлагийн түүхэнд шинэ рекорд тогтоов

Густав Климтийн ховор бүтээл “Елизабет Ледерерийн хөрөг” Нью-Йоркт болсон Sotheby’s-ийн дуудлага худалдаанд 236.4 сая ам.доллараа зарагдлаа.

Ингэснээр энэхүү зураг нь орчин үеийн урлагийн ангилалд дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан бүтээл болж, дэлхийн арт зах зээлд хүчтэй тэсрэлт өглөө.

Уг зургийг 1914–1916 онд зурсан.
Дэлхийн II дайны үед Нацистуудад дээрэмдэгдэж, дараа нь хууль ёсны эзэмшигчдийн удамд буцаан олгогдсон юм.

Олон жилийн турш Estée Lauder-ийн өв залгамжлагч Леонард А. Лаудерын хувийн цуглуулгад хадгалагдсан.

Өмнөх рекорд нь Климтийн “Сэнстэй хатагтай” нь 108.8 сая доллар хүрч байжээ.

Дуудлага худалдааны түүхэнд үүнээс өндөр үнээр зарагдсан нь ганцхан бүтээл: Леонардо да Винчийн “Salvator Mundi” ойролцоогоор 450 сая доллараар зарагдаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *