Солонгосын онлайн худалдааны Coupong-ийн 33.7 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ
🔴Солонгосын хамгийн том онлайн худалдааны сайт Coupang-ын 33.7 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ
Нэр төрөл олон, хурдан хүргэлт буюу “Rocket Delivery” үйлчилгээгээрээ алдартай уг онлайн сайт нь (ихэнх бараа маргааш нь хүрдэг) Amazon-тай адил загвараар ажилладаг.
Coupang компани бүх хэрэглэгчээ хамарсан асар том хэмжээний мэдээлэл алдагдсан тухайд хэрэглэгчдээс уучлалт хүсжээ. Урьдчилсан шалгалтаар мэдээллийн халдлага 5 сарын турш үргэлжилсэн бөгөөд буруутнаар Хятад үндэстэн хуучин ажилтан сэжиглэгдэж байна.
Алдагдсан мэдээлэлд нэр, имэйл, хүргэлтийн хаяг, зарим худалдан авалтын түүх оржээ.
Харин төлбөрийн картын мэдээлэл, нэвтрэх нэр/нууц үг хамгаалагдсан хэвээр байгаа гэв.
Компани болон Засгийн газар хамтран мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор хэрэглэгчид дансандаа тусгай арга хэмжээ авах шаардлагагүй гэж мэдэгдсэн ч, Coupang нэрээр ирж болох залилангийн дуудлага, мессежээс болгоомжлохыг анхаарууллаа.
Энэ хэрэг нь Солонгост болсон хамгийн том мэдээллийн алдагдлуудын нэг болжээ.
Өмнө нь болсон SK Telecom-ийн 23.2 сая хэрэглэгчийн мэдээлэл алдсан хэрэгээс ч давсан үзүүлэлттэй байна.

Cotton Candy Fusion Bar