Дидди Комбсын тухай баримтат киног гаргахгүй байхыг Netflix-д сануулжээ

🔴 Netflix-ээс Шон “Diddy” Комбсын тухай шинэ баримтат цуврал гаргахаас нэг хоногийн өмнө Комбсын өмгөөлөгчид “гаргахыг зогсоо‼️” гэсэн албан бичиг Netflix-д илгээжээ.

Энэ баримтат цувралыг Диддигийн удаан хугацааны дайсан реппэр 50 Cent продюсерлэжээ.

Комбсын төлөөлөгч Netflix-ийг, зөвшөөрөлгүй, хулгайлагдсан бичлэг ашигласан бөгөөд энэ цуврал нь “ Комбсыг улам хорлох зорилготой, ичгүүртэй дайралт” гэж мэдэгдэв.

Тэд Netflix-ийг уг цувралыг цацахгүй байхыг шаардаж байгаа ажээ.
Харин Netflix болон уг киноны багийнхан бичлэгүүдийг хууль ёсоор олж авсан, үнэн баримт гэжээ.

Шон Диддиг чиглэсэн олон шүүмжлэл, дуулиантай энэ үед уг баримтат кино гарч байгаа бөгөөд харин Diddy ба түүний баг кинонд орсон нэг хэсэг бичлэгийг “хууль бус” гэж үзэж, гаргахыг зогсоохыг хүсэж ширүүн маргаан өрнөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *