BTS хамтлаг Солонгосын хамгийн дээд шагнал Ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл шагналыг авлаа

Read Time:1 Minute, 4 Second

🔴K-pop-ийн супер хамтлаг BTS нь БНСУ-ын Дотоод хэргийн яамны  зохион байгуулсан 5 дахь удаагийн “Korea Good Donation Awards”-аас нэр хүндтэй Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл хүртсэн анхны Солонгос алдартнууд боллоо.

Энэ шагнал нь “Korea Charity Association”-аас зохион байгуулагддаг бөгөөд нийгэмд эерэг нөлөө үзүүлж, буяны үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулдаг. BTS болон Samsung Electronics компани Ерөнхийлөгчийн Хүндэт өргөмжлөл буюу хамгийн дээд шагналыг хүртжээ.

BTS нь 2017 онд UNICEF Korea-тай хамтран хэрэгжүүлсэн “LOVE MYSELF” аянаараа 9.2 тэрбум вон (6.2 сая ам.доллар) босгосон тул ийнхүү үнэлэгдэв. Энэхүү дэлхийн хэмжээний аян нь хүүхэд, залуучуудын эсрэг хүчирхийлэл, дээрэлхэлтийг зогсоох, өөртөө итгэх итгэл болон эрүүл мэнд, сайн сайхныг нэмэгдүүлэх зорилготой байв. Жил өнгөрөх тусам хамтлагийн гишүүд аутизмтай хүмүүст дэмжлэг үзүүлэх, Солонгосын урлагийн өвийг хамгаалах, түймрийн хохиролд туслах зэрэг олон буяны үйлсэд хандив өргөснөөрөө олны анхааралд байсаар ирсэн.

Хэвлэлийн мэдээнд BTS уг шагналыг фэнүүддээ зориулав. “LOVE MYSELF” аян нийгэмд эерэг нөлөө үзүүлсэнд бид үнэхээр их урам авч байна” гэж тэд мэдэгдэв.

“Энэ шагнал биднийх гэхээс илүүтэйгээр “өөрсдийгөө хайрлая, дэлхийг ч бас хайрлая” гэсэн кампанит ажлын мессежийг дэмжсэн бүх хүнд урам зориг, дэмжлэгийн хэлбэр гэж бид үзэж байна. Ялангуяа энэ нэр хүндтэй шагналыг ARMY-д зориулахыг хүсэж байна. Бид дулаан, эерэг өөрчлөлт авчрах BTS байхыг үргэлжлүүлэн хичээх болно” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “BTS хамтлаг Солонгосын хамгийн дээд шагнал Ерөнхийлөгчийн хүндэт өргөмжлөл шагналыг авлаа

  1. I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *