2026 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчлийг илрүүлэн торгоно

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчлийг илрүүлэн торгууль ногдуулна.

2024 онд нийслэлийн төсвөөс хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1,606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулснаар замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцно.

Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаагүй.

Харин ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камераар тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *