Хорт хавдартай болгодог генийг агуулсан донорын үрийн банкнаас Европт 197 хүүхэд төржээ
Хорт хавдартай болгодог генийг агуулсан донороос Европт 197 хүүхэд төржээ
Европт нэг эрийн хандивласан үрийн шингэнээс 197 хүүхэд төрсөн нь тогтоогдсон байна. Тэр эр өөрөө эрүүл ч гэсэн хорт хавдар үүсгэдэг TP53 гэдэг генийг агуулж байсан аж. Энэ генийг өвлөсөн хүмүүсийн ихэнх нь амьдралынхаа туршид хорт хавдартай болдог.
Энэ донор үрийн шингэнээ Данийн нэгэн банканд өгсөн бөгөөд түүнийг нь 14 орны 67 эмнэлэг ашиглажээ. Одоо хүртэл хэдэн хүүхэд тухайн генийг өвлөснийг бүрэн тогтоогоогүй байна. Зарим хүүхэд аль хэдийн хорт хавдраар өвдөж, бүр нас барсан тохиолдлууд ч гарчээ.
Шинжээчид энэ тохиолдлыг:
“Маш ховор гентэй хүний үрийг санамсаргүйгээр маш олон хүүхдэд ашигласан, тун харамсалтай давхцал” хэмээн дүгнэж байна.
Эх сурвалж CNN

https://speedapps.es/
Si te interesa expertos en constructores pwa no-code, te invitamos a conocer SpeedApps. Es un sitio desarrollada para proporcionarte la más alta calidad. Descubre todo lo que ofrecemos y comprueba por qué somos la elección ideal.
https://taller-neumaticos.es/
Si necesitas expertos en talleres en madrid, tienes que visitar Taller Neumáticos. Es un sitio desarrollada para ofrecerte el mejor servicio. Visítanos hoy mismo.