Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -28 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдна.

2026 оны 01-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35…-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -27…-29 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -27…-29 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -34 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

10 thoughts on “Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -28 градус хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *