Япон, Франц улсууд Хормузын хоолойн асуудлаар хамтран ажиллана
Япон, Франц улсууд Хормузын хоолой болон Ираны дайны асуудлаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ
Талууд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зангилаа болох Хормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалахад нягт уялдаатай ажиллахаар санал нэгдсэн байна.
Хормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн чухал зам бөгөөд энд үүссэн аливаа тасалдал нь олон улсын зах зээлд нефтийн үнэ огцом өсөх, нийлүүлэлт доголдох эрсдэл дагуулж буй.
Сүүлийн үед Ираны талаас уг бүсэд хяналт, хязгаарлалт нэмэгдүүлж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдээд байгаа юм.
Япон, Францын удирдлагууд дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаах, гал зогсоох хэлэлцээг дэмжих, нийлүүлэлтийн гол зангилаа болох Хормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалахад илүү нягт уялдаатай ажиллахаар санал нэгдсэн байна.
Хормузын хоолойд үүссэн нөхцөл байдал, нефтийн тасалдал нь олон улсын зах зээлд нефтийн үнэ огцом өсөх, нийлүүлэлт доголдох эрсдэл дагуулдаг.
Шаардлагатай тохиолдолд эдгээр улсууд далайн тээврийн аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагаанд оролцох боломжийг хэлэлцсэн байна.
Түүнчлэн Японы зүгээс хууль эрх зүйн хүрээнд багтаан, мина цэвэрлэх зэрэг энхийг сахиулах шинжтэй ажиллагаанд оролцох боломжийг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, Европ болон Азийн томоохон улсууд ийнхүү хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буй нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх магадлалтай байна.

Phim Sex – Xem Phim Sex Nóng Chọn Lọc Mới Nhất – Vlxvn.Blog
Phim Sex – Tổng hợp phim sex Việt Nam – GaiDamVL