“Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэхээр боллоо”

“Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нэг өмгөөлөгчтэйгөөр үргэлжилж байгаа. Түүнийг хэргийн материалтай танилцах боломж нөхцөлөөр бүрэн хангаж, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан.

Шүүх хурал дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ” хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан мэдээлэв.

Д.Мөнх-Эрдэнэд шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлж, өмгөөлөгч болон түүний зүгээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн татгалзаж, хурлыг үргэлжлүүлж байгаа юм.

One thought on ““Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэхээр боллоо”

  1. Hi there! Do you know if they make any plugins to safeguard against hackers? I’m kinda paranoid about losing everything I’ve worked hard on. Any suggestions?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *