Hero entertainment”-ийн Лондонгийн Коллизейн театрт нүсэр бүрэлдэхүүнтэй тоглож сүрийг үзүүлсэн “Тамгагүй төр ” жүжгийн тухай “The Telegraph”-д Marianka Swain гэдэг хүн ийн бичжээ
Mongol Khan, review
By Marianka Swain
“The Telegraph”
Энэ бол Монголын түүхэнд харуулдаг Чингис хааны тухай биш.
Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж буй (Хятадад салан тусгаарлах үзлээс болгоомжлон уг жүжгийг тус улсад тавихыг хориглосон юм) жижиг үндэстний хүчээ харуулах гэсэн энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг, харин энд тоглох болсон шалтгаан нь саяхны буюу Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой.
Тайз засал сонирхолтой, 70 хүний нүсэр дүртэй бүтээл хэдий ч үнэхээр уйтгартай байсан.
1998 онд Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн уг зохиолд хаан ширээ залгамжлагчийн асуудалтай хатан, татвар эм хоёр хоорондоо хэдхэн хоногийн зайтай хааны хүүхдүүдийг төрүүлдэг боловч хатны төрүүлсэн хүүхэд нь үнэндээ хааны зөвлөхийн хүүхэд байдаг.
Хаан үүнийг мэдэж татвар эмийн хүүхдийг залгамжлагчаараа сонгоход зөвлөх нь хүүхдүүдийг сольдог.
Энэ үйл явдлыг нэг үзэгдлээр, хялбархан харуулж болох байсан ч жүжгийн эхний хагасыг бүхэлд нь энэ тухай гардаг.
Бүгд Бондын дайснууд шиг дараалсан үзэгдлүүдэд төлөвлөгөө зохионо. Энэ үеийн үйл явдал нь залхмаар удаан боловч дуурь, балет ч юм уу Шекспирийн жүжиг шиг урлагийн таашаал өгөхгүй.
Түүхч Жон Мэний (түүнд жүжгийн зохиолч эхнэр Тимбэрлэйк Вертенбэйкер нь тусалсан байх) англи хэлний орчуулга нь хэтэрхий хүнд хэцүү зүйрлэлүүдээр дүүрчээ.
Өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахаас эхлээд “arse” гэдэг үгийг замбараагүй хэрэглэж байгаа, “сарны төгс туяа тод цацруулсан царайтай” эмэгтэйг хайж буй хаан гэх мэт хачин үг хэллэгүүдээр дүүрэн байв.
Жүжгийн дараагийн хагаст маш их эмгэнэл, уй гашууг харуулах хэцүү хэсэг ч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй.
Hero Baatar-ийн бүтээлд Колизейн тайзанд сүрэг шувууд мэт хөдлөх дээлтэй бүжигчдийн аварга том үзүүлбэр нь сайн болсон ч, энэ нь ч бас хачин этгээд.
Нарны Цирк (Cirque du Soleil) маягийн акробат, илүүц гэмээр утаагаар тургидаг луу, сэлэмчдийн болхи тулаан, “Араатны хаан арслан” муу хийцтэй зарим амьтдын багийг эндээс харж болно.
Тулааны хөгжим нь муухан кино шиг. Өнгө алдаж, та өөрөө тэдгээрийг засаж сонсоход хүрнэ.
Тансаг өмсгөлүүд дотор нь үндэсний хувцаснаас эхлээд цусны судаснууд, бараан шилтэй хослуулсан өмсгөлүүд хүртэл бий.
Хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн ёололтын чимээг нэмбэл бүр хачирхалтай.
Жүжиглэлт нь уянгын халилаар дүүрэн. Ганболдын Эрдэнэбилэг хаан гэдэг утгаараа хүчирхэг харагдаж байсан ч илүү мэдлэгтэйүзэгчдэд ухаалаг удирдагчийн дүрийг харуулах тал дээр муу байлаа.
Сугарын Болд-Эрдэнэ жигшмээр муухай сөрөг дүр, Уртнасангийн Уранчимэг зовж шаналсан хатан, Шадавын Доржсүрэн ээлжээ хүлээж буй дарангуйлагчийн дүрийг бүтээдэг.
Эдгээрээс сүүлийн дүр нь ялангуяа тун таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний зэрэмдэг бие нь сул дорой байдал, хорон муу санааг илэрхийлнэ.
Соёлын харилцааг, ялангуяа дипломат соёлын харилцааг бид үргэлж дэмжих ёстой.
Хэдий тийм ч “төрийг” ард түмнээс дээгүүр тавих суртал нэвтрүүлгийн агуулга, эсвэл хүчийг бүхнээс дээгүүр тавьсан утгатай ийм бүтээлд үзэгчид баясна гэдэгт би лав эргэлзэж байна.
Эх сурвалж:
The Telegraph
by translate
Average Rating