АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ДАВААНД ГАРСАН ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТО ОСЛЫН ХЭРЭГ ШИЙДЭГДЖЭЭ

Read Time:1 Minute, 21 Second

2020 оны долоодугаар сарын 15-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан давааны ард уруудах хэсэгт  шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, найман хүний амь нас хохирсон харамсалтай осол гарсан.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч “Т” ХХК-иас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ш” ХХК-ийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул “Ш” компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэв.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

105 thoughts on “АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГААН ДАВААНД ГАРСАН ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТО ОСЛЫН ХЭРЭГ ШИЙДЭГДЖЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *