“Iphone16” ухаалаг утас нь дөрвөн хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өчигдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд АНУ-д худалдаанд гарна

Read Time:2 Minute, 51 Second

Iphone 16 ухаалаг утас нь дөрвөн хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өчигдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд АНУ-д худалдаанд гарн

АНУ дахь Apple компанийн байрууд хөлд дарагдаж, өндөр эрэллтэй буй ажээ.

Дэвшилтэт шинэ iPhone 16 загвар нь хиймэл оюуны Apple Intelligence технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлоготой бөгөөд камерын хувьд сайжирч шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болжээ.

Шинэ iPhone 16 загвар нь

iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max гэсэн өмнөх шигээ дөрвөн хувилбартай.

Үнийн хувьд  iPhone 15 загвартайгаа ижил байна.

Iphone 16 загварууд нь үнийн хувьд:

  • iPhone 16: $799 (128GB), $899 (256GB), $1,099 (512GB)
  • iPhone 16 Plus: $899 (128GB), $999 (256GB), $1,199 (512GB)
  • iPhone 16 Pro: $999 (128GB), $1,099 (256GB), $1,299 (512GB), $1,499 (1TB)
  • iPhone 16 Pro Max: $1,199 (256GB), $1,399 (512GB), $1,599 (1TB) байна.

Камер

iPhone 16 ба 16 Plus хувилбарууд нь өмнөх iPhone 15 хувилбаруудтай адил 48MP үндсэн, 12MP хэт өргөн (ultrawide) өнцгийн камертай үйлдвэрлэгдсэн байна.

Харин iPhone 16 Pro хувилбарын хувьд 48MP үндсэн, 48MP хэт өргөн өнцгийн, 12MP 5X Zoom татдаг камертай болжээ.

Үүнд гол өөрчлөлт нь iPhone 15 Pro хувилбарын 3Х zoom камерыг 5Х zoom болгон нэмэгдүүлсэн явдал юм.

iPhone 16 загварын ultrawide дуран өмнөхөөсөө 2.6 дахин их гэрэл мэдэрдэг болсон тул гэрэл багатай орчинд сайн чанартай зураг буулгах боломжтой болжээ

AI технологийн зарим боломжуудаас дурдвал:

  • Гараар бичсэн богино тэмдэглэлийг бүтэн өгүүлбэр болгон мессэж, документ хэлбэрт хөрвүүлэх
  • Эможийг ямар хэлбэртэй харагдуулахаа бичиж илэрхийлэх
  • Бичсэн текстээс зураг үүсгэх Image Playground апп
  • Бичсэн текстийн агуулга дээр үндэслэн гэрэл зураг хайж, илэрсэн зургуудыг цомог болгон харуулах
  • Имэйл, уулзалтын тэмдэглэл зэргийг дүгнэж эмхэтгэх

Apple Intelligence нь бас Siri дуу хоолойгоор удирдагддаг туслагчийг улам сайжруулжээ.

Тухайлбал одоо Siri-тэй бичгээр харилцаж болдог болсон байна.

Siri нь бас таны хүсэлтээр дэлгэцээс харж буй зүйлд зохих үйлдлийг автоматаар үзүүлдэг болжээ.

Тухайлбал хэн нэгэн танд дууны нэр мессэжээр илгээвэл Siri-гээс тоглуулахыг хүсэхэд ямар ч илүү үйлдэл хийлгүйгээр тоглуулж эхлэх юм.

Бас харж буй зургаа хэн нэгэн рүү илгээхийг хүсэхэд Siri биелүүлдэг болсон байна.

Apple Intelligence технологи нь аравдугаар сард зах зээлд гарах үйлдлийн системийн iOS 18.1 хувилбарт багтсан байх юм.

Дэлгэц

iPhone 16 Pro хувилбаруудын дэлгэц томорсон. Тухайлбал iPhone 16 Pro өмнөх 15 загварын ижил хувилбарын 6.1 инчээс 6.3 инч болж томорсон бол iPhone 16 Pro Max нь 6.7 инчээс 6.9 инч болж томорчээ.

Apple шинэ загварынхаа дэлгэцийг “өнөөдөр зах зээлд байгаа ямар ч гар утасныхаас хоёр дахин бат бэх” гэж онцолсон байна.

Дизайн

iPhone 16 хувилбарууд хөнгөн цагаан, iPhone 16 Pro хувилбарууд титан хүрээтэй үйлдвэрлэгдсэн байна.

16 хувилбарууд шинэ Ultramarine (нэг төрлийн хөх) болон Teal (цайвар), Pink (ягаан), White (цагаан), Black (хар) өнгөний сонголттой гарчээ.

16 Pro хувилбарууд нь Black, White, Natural, Desert Titanium гэсэн дөрвөн өнгөтэй үйлдвэрлэгдсэн байна. Natural нь титаны байгалийн өнгө бол бусад нь хар, цагаан, болон элсний өнгө оруулсан титан материал юм.

Шинэ товч

зураг

iPhone 16 загварын бүх хувилбарууд Camera Control нэртэй шинэ физик товчтой болжээ.

Уг товчийг нэг дарахад Камер идэвхжиж, хоёр дахиа дарахад зураг авах юм. Бас хоёр дахь удаагаа удаан дарвал дүрс бичлэг хийж эхлэх юм байна. Үүнээс гадна олон янзын үүрэг функцийг давхар агуулах болжээ.

Жишээлбэл камер нээлттэй байх үед нэг удаа хөнгөн товшиход zoom удирдлага идэвхжих гэх мэт.

iPhone 16 загвараас эхлэн дуу нээж хаадаг “silent” товчийг Action товчоор орлуулсан байна.

Action товчийг хөгжүүлэгчид өөр өөрийн аппликэйшнд зориулан программчилдаг болжээ. Тухайлбал FordPass аппликэйшнээр Ford үйлдвэрийн автомашины хаалганы цоожийг нээх гэх мэт.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
50%
3 Star
25%
2 Star
0%
1 Star
25%

6 thoughts on ““Iphone16” ухаалаг утас нь дөрвөн хувилбартай бөгөөд урьдчилсан захиалга нь өчигдөр нээгдэж, есдүгээр сарын 20-нд АНУ-д худалдаанд гарна

  1. Have you ever considered about adding a little bit more than just
    your articles? I mean, what you say is valuable and everything.
    However think about if you added some great visuals or videos to give
    your posts more, “pop”! Your content is excellent but with images and
    clips, this website could certainly be one of the most beneficial in its field.
    Very good blog!

  2. You actually make it seem really easy together with your presentation but I to find this topic
    to be really something which I believe I’d by no means understand.

    It kind of feels too complex and very extensive for me. I am looking
    forward in your next put up, I will try to get the dangle of it!

  3. PEX-AL-PEX Pipes : Multi-layered, these pipes offer flexibility and durability, ideal for heating systems. ElitePipe Factory in Iraq manufactures high-quality PEX-AL-PEX pipes.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *