Энэтхэг улс шашны томоохон цугларал зан үйлийн арга хэмжээндээ AI ашиглана

Read Time:59 Second

Энэтхэг улс томоохон шашны арга хэмжээний үеэр олон нийтийг зохицуулахын тулд, мөн бөөгнөрлөөс үүдэлтэй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн хамгийн олон хүнийг хамардаг шашны үйл ажиллагаа болох
Кумбх Мела арга хэмжээнд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ.

Энэ жилийн Кумбх Мела нь 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд нийт 400 сая орчим мөргөлчид оролцохоор тооцоолж байгаа аж. Энэхүү шашны баяр нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд мөргөлчид ариун Ганга мөрөн болон Ямуна голуудад угаал үйлддэг зан үйлийг хийдэг.

Урьд нь энэ шашны зан шылмйн үед олон хүний амь эрсдсэн түүхтэй юм.

1954 онд болсон Кумбх Мела арга хэмжээний үеэр ганцхан өдөрт 400 гаруй хүн хөлд гишгэгдэж, усанд живж нас барсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн том олон нийтийн ослуудын нэг болж байв. Харин 2013 онд мөн адил 36 хүн амиа алдсан юм.

Энэ удаад зохион байгуулагчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэт их хүн цуглах эрсдэлтэй газруудад хяналт тавьж, аюулаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж.

Цагдаа нар фестивалийн газар болон хүрэх замуудад 300 гаруй камер, нисдэг дрон байршуулсан бөгөөд эдгээрээс ирсэн дүрсийг хянах тусгай командын өрөөнд цагдаа, техникчдийн баг ажиллаж байна.
Камерын бичлэгүүдийг хиймэл оюун ухааны алгоритмд оруулан хүн амын урсгалыг тооцоолж, эрсдэлтэй хэсгүүдэд сэрэмжлүүлэг өгч байгаа аж.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *