Чежү арлын шумбалтаараа алдаршсан эмэгтэйчүүд судлаачдын анхаарлыг татаж байна
Солонгосын хойгийн өмнөд үзүүрээс 80 км-ийн зайд орших нэгэн арал нь эмэгтэйчүүдийн шумбалтаараа алдаршсан

газар юм. Тэднийг Хэняо буюу “тэнгисийн эмэгтэйчүүд” гэж нэрлэдэг.
Эдгээр эмэгтэйчүүд жилийн турш Чэжү аралын эрэг орчимд шумбаж, далайн өргөст хэмх, далайн чих зэрэг амтат далайн гаралтай хүнс түүдэг. Тэд өдөрт 4-5 цагийн турш олон удаа шумбан, 18 метр хүртэл гүн шумбаж, далайн ёроолоос ургац хураадаг.
Тэд жирэмсэн үедээ ч, өндөр настай болсон хойноо ч амьсгалын ямар ч тоног төхөөрөмжгүй, зөвхөн нойтон хувцастайгаар шумбасаар байдаг.
“Мянга мянган жилийн турш тэд ийм гайхалтай удам дамжсан уламжлалыг хадгалж иржээ. Тэд бүүр бага наснаасаа эхэлж ээжээсээ шумбахыг сурч, хамтаараа гарч далайд шумбан ажилладаг.
Энэ л тэдний амьдрал,” хэмээн Ютагийн Их Сургуулийн биомедикал мэдээллийн ухааны дэд профессор, генетикч Мелисса Энн Илардо ярьжээ.
“Тэд үнэхээр цаг хугацааныхаа онцгой их хувийг усанд өнгөрүүлдэг.”
Илардо болон Өмнөд Солонгос, Дани, АНУ-ын хамтран ажиллагчид эдгээр эмэгтэйчүүд яаж ийм физик хүч шаардсан зүйлсийг хийж чаддаг болохыг судлахыг хүссэн байна. Судлаачид тэдгээр шумбагч эмэгтэйчүүд хүчилтөрөгчгүйгээр урт хугацаанд байж чадах онцгой ДНХ-тэй юу, эсвэл энэ чадвар нь олон жилийн бэлтгэлийн үр дүн үү, эсвэл аль алин нь хосолсон уу гэдгийг мэдэхийг хүсжээ.
2025 оны 5-р сарын 2-нд Cell Reports шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс үзэхэд, Хэняо эмэгтэйчүүд нь амьсгалгүй шумбах үед үүсдэг физиологийн стрессийг даван туулахад тусалдаг өвөрмөц генийн онцлогийг хөгжүүлсэн болохыг илрүүлсэн байна. Судлаачдын үзэж буйгаар энэ нээлт нь ирээдүйд цусны даралтын эмгэгийн эмчилгээний хөгжилд хувь нэмэр оруулж магадгүй ажээ.
Та бүхэн ийм эмэгтэйчүүдийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Өмнөд Солонгосд хит болж буй цуврал “Амьдрал таньд жүрж өгвөл” киноноос харж болно.

В этой медицинской статье мы погрузимся в актуальные вопросы здравоохранения и лечения заболеваний. Читатели узнают о современных подходах, методах диагностики и новых открытий в научных исследованиях. Наша цель — донести важную информацию и повысить уровень осведомленности о здоровье.
Открой скрытое – вывод из запоя цена на дому
Эта статья подробно расскажет о процессе выздоровления, который включает в себя эмоциональную, физическую и психологическую реабилитацию. Мы обсуждаем значимость поддержки и наличие профессиональных программ. Читатели узнают, как строить новую жизнь и не возвращаться к старым привычкам.
Погрузиться в научную дискуссию – вывод из запоя на дому