2025 оны зун Японд жуулчлах Зүүн өмнөд Азийн жуулчдын захиалага эрс багасчээ

Манга-д зөгнөсөн зөгнөлөөс болж энэ зун Японд Азийн томоохон орнуудаас ирэх жуулчдын  захиалга эрс буурчээ. Шалтгаан нь манга буюу зурагт номд зөгнөсөн газар хөдлөлтийн аюул аж.

Манга уран бүтээлч Рёо Тацүкигийн 1999 онд хэвлүүлсэн “The Future I Saw” манга дээр хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн цунамигийн давлагаа Япон орныг үерт автуулж буй тухай гардаг. Ингэхдээ гамшиг тохиох огноог 2025 оны долоодугаар сар гэж өгүүлдэг байна.

Зарим хүмүүс Тацүкиг 2011 оны Японы газар хөдлөлтийг онож зөгнөсөн ч гэж үздэг бөгөөд улмаар дээрх зөгнөлтэй нь холбоотой сошиал сүлжээн дэх постууд аялагчдыг түгшээх болжээ.

 

7 thoughts on “2025 оны зун Японд жуулчлах Зүүн өмнөд Азийн жуулчдын захиалага эрс багасчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *