
2025 оны 08-р сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт Аляскагийн Анкорэж хотноо болно
Өнөөдөр буюу 2025 оны 08-р сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт Аляскагийн Анкорэж хотноо Joint Base Elmendorf-Richardson цэргийн баазад зохион байгуулагдах товтой байна
Дээд хэмжээний уулзалтад оролцох хоёр орны удирдагчид Орос-Украины дайны тухай хэлэлцэхээр төлөвлөж байна .
Энэ нь Трамп дахин Ерөнхийлөгч болсноос хойших, мөн АНУ-д зохион байгуулагдах Оросын Ерөнхийлөгчтэй хийх анхны нүүр тулсан уулзалт юм .
Уулзалт Анкорежийн “Joint Base Elmendorf-Richardson” цэргийн баазад явагдах ба, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал товлогдоод байгаа юм .
Шинжээчид уулзалтын газар орны түүхэн ач холбогдлыг онцолж байна.
Тодруулбал, АНУ Аляскийн энэхүү газрыг 1867 онд Оросоос худалдан авсан түүхтэй.
АНУ-ын Төрийн департаментын Түүхчийн газрын мэдээлснээр, Аляска АНУ-ын 49 дэх муж болохоос өмнө Оросын мэдэлд байсан бөгөөд 1725 онд хаан Петр I судлаач Витус Берингийг Аляскийн эрэгт илгээснээр Орос энэ нутагт хяналтаа тогтоожээ. Тухайн бүс нутаг нь байгалийн баялгаар арвин, хүн ам сийрэг байсан учир Орос ихээхэн сонирхож байв.
1800-аад онд АНУ баруун тийш нутаг дэвсгэрээ тэлж байх үед Орос Крымийн дайнд оролцсоны улмаас Аляскт цэргийн болон санхүүгийн нөөц дутагдаж, хаан Александр II “энэ алслагдсан колониосоо салах нь зүйтэй” гэж үзжээ.
Орос 1859 онд Аляскаг АНУ-д албан ёсоор худалдахаар санал болгосон нь Номхон далайд хамгийн том өрсөлдөгч байсан Их Британийн нөлөөг сөрөх зорилготой байв. Гэвч эхэндээ Америк тал газар нутгийг авах сонирхолгүй байсан тул Орос бүр “гуйх” шаардлагатай болж, зарим Конгрессын гишүүдэд авлига өгөх хүртэл арга хэмжээ авсан гэж Мемфисийн их сургуулийн профессор Андрей Знаменски дурджээ.
Америкийн Иргэний дайн дууссаны дараа, 1867 оны 3-р сарын 30-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард Аляскаг 7.2 сая ам.доллараар худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна. Сенат 4-р сарын 9-нд гэрээг баталж, Ерөнхийлөгч Эндрю Жонсон 5-р сарын 28-нд соёрхон баталснаар 1867 оны 10-р сарын 18-нд Аляскаг АНУ-д албан ёсоор шилжүүлжээ.
Тухайн үед Конгресс болон олон нийт энэ худалдан авалт нь “зөв шийдвэр үү” эсвэл “тэр үеийн хувьд ухаалаг алхам уу” гэж маргалдаж, зарим нь “Сьюардын тэнэглэл” буюу “Seward’s Folly”гэж нэрлэж байв.
Харин дараа нь Аляскаас алт, мөнгө болон бусад байгалийн баялаг илэрснээр энэ худалдан авалтыг АНУ-ын хувьд маш ашигтай хэлцэл байсан гэдэгт олон хүн санал нийлжээ.
Average Rating