Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө +22 хэм дулаан байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +18…+20 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +6 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

4 thoughts on “Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө +22 хэм дулаан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *