Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба өөрийн хүсэлтээр огцорлоо
🔴2025 оны 9-р сарын 7-нд Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба албан тушаалаасаа огцрохоо зарлалаа.
Тэрээр 2024 оны аравдугаар сард Ерөнхий сайдын албыг хүлээн авсан боловч өнгөрсөн 7-р сарын парламентын сонгуулиар эрх баригч Либерал Ардчилсан Нам (LDP) доод болон дээд танхимд олонхийн суудлаа алдсаныг “түүхэн ялагдал” хэмээн тодорхойлж, хариуцлага хүлээн ийнхүү огцорч буйгаа мэдэгдэв.
Ишиба огцрох мэдэгдэлдээ АНУ-тай хийсэн тарифийн хэлэлцээрийг амжилттай шийдвэрлэсний дараа улс төрийн нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд энэ алхмыг хийж буйгаа онцолсон байна.
Түүний огцролт ЛДП намын дотоод хуваагдлаас сэргийлэх алхам болж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард тус намын шинэ даргыг сонгох сунгаа эхлэх гэж байна. Одоогоор түүний залгамжлагчаар нэр нь яригдаж буй улстөрчид дотор Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коидзүми, хуучин Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санэе Такаичи, мөн туршлагатай улс төрч Ясүхиса Хаяши нар багтаж байна.
Энэ үйл явдал нь Японы улс төрийн ирээдүйд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
