Д.Трамп, Ши Жинпиньтэй ирэх 7 хоногт уулзана
ВАШИНГТОН, 10-р сарын 23
Ройтерс агентлаг
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Азид хийх айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзана гэж Цагаан ордон Пүрэв гарагт мэдэгдэв.
Худалдааны маргаан ширүүссэний дараа уг уулзалт болох эсэхэд эргэлзээ төрөөд байсан юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левиттийн хэлснээр, Трамп Баасан гарагийн орой Малайз руу хөөрч, дараа нь Япон, Өмнөд Солонгос улсад зочлох бөгөөд ирэх Пүрэв гарагт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Ши Жиньпинтэй уулзах аж.
“Пүрэв гарагийн өглөөний цагаар Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийсний дараа эх орондоо буцна” гэж Левитт мэдэгдэв.
Ням гарагт Трамп Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай уулзаж, Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо (ASEAN)-ны удирдагчдын ажлын оройн зоогт оролцоно. Дараа нь Даваа гарагт Токио руу нисэж, Мягмар гарагт Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэтэй уулзана гэжээ
Average Rating
One thought on “Д.Трамп, Ши Жинпиньтэй ирэх 7 хоногт уулзана”
Leave a Reply
More Stories
Өмнөд Солонгос, АНУ хооронд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийнэ
Өмнөд Солонгос, АНУ хооронд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж байна Өмнөд Солонгос улс АНУ-д найман жилийн хугацаанд нийт...
Путин Оросын цөмийн хүчний бэлэн байдлын сургуулилтыг хянав
В.Путин Оросын цөмийн хүчний бэлэн байдлын сургуулилтыг хянажээ Оросын стратегийн цөмийн хүчнүүд Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор бэлэн байдлын шалгалт...
Луврын музейгээс Напалеоны үнэт эдлэлүүд хулгайлагджээ
🔴 ЛУВРЫН МУЗЕЙГЭЭС НАПОЛЕОНЫ ҮНЭТ ЭДЛЭЛҮҮД ХУЛГАЙЛАГДЖЭЭ Парисын алдарт Луврын музейд ням гарагийн өглөө барилгын ажилчдын дүрд хувирсан дөрвөн хулгайч...
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль байцаалтандаа өөрөө хорих ангиасаа иржээ
🔴 БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль мөрдөн байцаалтын тусгай багийн дуудах бичгийг хэрэгжүүлэхээс өмнө, сайн дураараа очиж байцаалт өгөхөөр...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль эхнэртэйгээ Францад хийсэн айлчлалын үеэрээ нохойдоо зориулсан VIP үйлчилгээ хүсч байжээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёль эхнэртэйгээ Францад хийсэн айлчлалын үеэрээ нохойд зориулсан тусгай үйлчилгээ хүссэн нь ил болжээ....
27 настай Шэйн Коплан өөрийн хүчээр баяжсан тэрбумтан болжээ
27 настай Шэйн Коплан дэлхийн хамгийн залуу өөрийн хүчээр баяжсан тэрбумтан боллоо. Тэрээр 2020 онд байгуулсан Polymarket хэмээх блокчэйн суурьтай...

of course like your web-site but you need to take a look at the spelling on quite a few of your posts. A number of them are rife with spelling problems and I in finding it very bothersome to tell the truth however I¦ll definitely come again again.