Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эхнэр Ким Гон Хи анх удаа Chanel цүнх авснаа хүлээн зөвшөөрлөө

Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлын эхнэр Ким Гон Хи анх удаа Chanel цүнх авснаа хүлээн зөвшөөрлөө

Сөүл хотын төв дүүргийн шүүхэд болсон анхны шүүх хурал дээр хуучин Тэргүүн хатагтай Ким Гон Хи “Нэгдлийн сүм”-тэй холбоотой этгээдээс хоёр ширхэг Chanel цүнх хүлээн авсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрсөн ч авлига болон нөхрийнхөө албан тушаалтай холбогдолгүй гэж мэдэгджээ.

Түүний өмгөөлөгчдийн мэдээлснээр, цүнхнүүдийг “Гонжин” нэрээр танигдсан Жон Сон Бэ гэгч хүн өгсөн бөгөөд тэрээр “Нэгдлийн сүм”-ийн хуучин албан тушаалтан Юн Ён Хо-гийн даалгавраар үйлдсэн байж магадгүй аж. Гэсэн хэдий ч өмгөөлөгчид “ямар ч наймаа, авлигын шинжтэй хэлцэл хийгдээгүй” гэж мэдэгдэв.

Харин Ким Гон Хи 62 сая вонын үнэтэй Graff алмаазан зүүлт авсан гэх прокурорын мэдэгдлийг “худлаа” гэж няцаалаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *