Хүний хүчин зүйлээс шалтгаалж бэлчээрийн хомсдолд орсон анаашнуудыг нүүлгэн шилжүүлжээ

🔴 Африкийн Кени улс Анаашны амьдрах орчинг сайжруулахын тулд тусгай ажиллагаа явуулдаг.

Хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр
Кени улсад зэрлэг анаашны амьдрах орчин жилээс жилд багасаж байна. Үүний улмаас Кенийн Байгаль хамгаалах алба өндөр эрсдэлтэй, нарийн төлөвлөлт шаардсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг ойр ойрхон хийдэг болжээ.

Хуурайшилт, бэлчээрийн хомсдол, барилгажилт зэрэг хүчин зүйлсээс болж амьдрах боломжгүй нөхцөлд орсон анаашнуудыг шинэ аюулгүй бүс рүү мэргэжлийнхэн зөөж,  тээвэрлэхийн тулд амьтдыг тайвшруулж, тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр зөөж, байгальтай ойр шинэ амьдрах бүсэд шилжүүлэн нутагшуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *