Холливүүдийн домогт найруулагч эцэг эхээ хөнөөсөн хэрэгт түүний хүү Ник Райнер сэжиглэгдэж байна
🔴 АНУ-д Nick Reiner-тэй холбоотой хэрэг олны анхаарлыг татаж байна
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр кино ертөнцөд танигдсан гэр бүлийн гишүүн Nick Reiner-тэй холбоотой ноцтой эрүүгийн хэрэг шалгагдаж эхэлжээ. Уг хэрэг нь гэр бүлийн хүрээнд болсон хэмээн мэдээлэгдэж, олон нийтийн дунд ихээхэн шуугиан тариад байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн шатанд үнэн бодит нөхцөл байдал тодорхой болох юм.
Тодруулбал, Холливудын домогт найруулагч Роб Райнер эхнэрийн хамт ням гарагийн үдээс хойш Лос Анжелесд байрлалтай тансаг зэрэглэлийн Брентвуд хороололд байрлах гэртээ нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн газраас мэдээлсэн.
Тэд хутганы сорвитой олдсон бөгөөд цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Мөрдлөгийн явцад тэдний хүү Ник Райнерийг хүн амины хэрэгт буруутгаж, ням гарагийн орой дэлгүүрт явж байхад нь баривчилжээ.
Түүний эхний шүүх хурал өчигдөр буюу лхагва гарагт болж өндөрлөлөө. Түүнийг нэгдүгээр зэргийн хоёр зүйл анги бүхий аллагын хэрэгт буруутгаж байна.
Лос Анжелесд болсон тус шүүх хурал дээр прокурорууд болон Никийн өмгөөллийн баг түүний шүүх хурлыг нэгдүгээр сарын 7 хүртэл хойшлуулахаар тохиролцлоо.
Ник дараагийн шүүх хурал хүртэл Лос Анжелес дахь “Twin’ цамхагийн хорих ангид цагдан хоригдох юм байна. Түүний ах, дүүс болох Жэйк болон Роми Райнер нар маш хүнд цаг үетэй нүүр тулж буйгаа илэрхийлсэн бөгөөд Никийн талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Олон эх сурвалж Никийг эцэг эхээ хөнөөсөн хэмээн мэдээлжээ. Түүний хувьд өсвөр наснаасаа эхлэн мансууруулах бодист хүчтэй донтож, 17 удаа нөхөн сэргээх эмчилгээнд явж байсан тухайгаа ярьж байсан удаатай бөгөөд мансууруулах бодисын донтолтын тухай ил тод ярьдаг, уран бүтээлүүд ч хийдэг хүн ажээ.
