Даваа гарагаас эхлэн Korean air, Asiana airlines-ийн онгоцнуудад повэр банк ашиглахыг хориглосон журам гарчээ

Өмнөд Солонгосын Hanjin группийн 5 нислэгийн компани повэр банк буюу зөөврийн  батарейг онгоцонд ашиглахыг хориглов.
Үүнд: Korean Air, Asiana Airlines, Jin Air, Air Busan, Air Seoul компаниуд даваа гарагаас эхлэн онгоцонд зөөврийн батарей ашиглахыг хориглосон журам гаргажээ.
Учир нь литийн ион батарей дэлбэрч шатах эрсдэл өндөр гэж үзжээ.

🚫 Шинэ журамд юу хориглогдож байна?
Гар утас, таблет, зөөврийн компьютер, камер зэрэг төхөөрөмжүүдийг цэнэглэхэд хэрэглэгддэг power bank-ийг онгоцонд ашиглахгүй.
Дотоодын болон олон улсын бүх нислэгт мөрдөнө
📍Нислэгийн явцад повэр банкийг цэнэглэхийг хориглоно
📍Онгоцонд суусны дараа батарейгаа гараас холгүй байрлуулах шаардлагатай
📍Дээшээ тавиур дотор батарейг хадгалахыг хатуу хориглож байна
Учир нь халалт, утаа гарахыг удаан илрүүлэх, онгоцонд осол гарах эрсдэлтэй гэжээ.

8 thoughts on “Даваа гарагаас эхлэн Korean air, Asiana airlines-ийн онгоцнуудад повэр банк ашиглахыг хориглосон журам гарчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *