Буддын шашны лам нар АНУ-ыг явганаар хөндлөн гулд туулж байна

Read Time:46 Second

🔴 АНУ-ыг хөндлөн гулд туулан алхаж буй лам нарын энх тайвны аялал олны анхаарлыг татаж байна.
Тэд энх тайвны алхалтаа ойролцоогоор 120 өдөр үргэлжлэхээр төлөвлөсөн бөгөөд Техасын Форт Уорт хотоос Вашингтон Д.С. хүртэл үргэлжлэх 2 300 майл буюу ойролцоогоор 3 700 км алхах аялал юм.

Энэ аялал нь 2025 оны 10 дугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд 2026 оны 2 дугаар сарын эхний 10 хоногт Washington D.C хотод хүрэхээр төлөвлөж буй ажээ.

Лам нарын энэхүү энх тайвны алхалт нь улс төр, нийгмийн хуваагдал, хурцадмал уур амьсгал дунд “эерэг, тайвшруулах мессеж” түгээж буйгаараа олон хүний сэтгэлд хүрчээ. Оролцогчид “Бидэнд яг одоо ийм эерэг зүйл л хэрэгтэй байна” хэмээн онцолж байна.
Аяллын турш лам нар бясалгал, залбирал хийж, хүчирхийлэлгүй байдал, эв нэгдэл, харилцан ойлголцлын талаар мессеж түгээж байгаа бөгөөд тэдний энэхүү тайван, алхалт нь нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийг нэгтгэж чаджээ.
Вашингтон хотод хүрэх хүртлээ тэд энх тайвны уриагаа үргэлжлүүлэн түгээж алхах ажээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “Буддын шашны лам нар АНУ-ыг явганаар хөндлөн гулд туулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *