Хүүхдийн хүчирхийлэгч, педофиль Эйпштейны файлуудад Монголын ерөнхийлөгч асангууд нэр холбогдсон байна

Read Time:4 Minute, 47 Second

Сүүлийн үед сошиал орчинд олонтаа дурдагдаж буй J.Epstein нь бодитоор гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн мөлжигч педофил, санхүүч юм.

АНУ-ын шүүхээс Эпштейний файлуудыг ил болгосон нь шуугиан тариад байна. АНУ болон гаднын орнуудын улс төрийн элитүүдийг өөрийн хувийн арал дээр авчирж эмэгтэйчүүд хүүхдүүдээр өргөл өргөдөг байжээ.

Эпштейн 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа амиа хорлож нас барсан гэгддэг. Задлан шинжилгээгээр түүнийг өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн гэж дүгнэлт гаргажээ.
Түүний өмгөөлөгч нар энэ дүгнэлтийг нь эсэргүүцсэн байна. Учир нь түүний нас барсан өдөр шоронгийн хэд хэдэн камер ажиллагаагүй байсан. Энэ жилийн долоодугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Эпштейн амиа хорлосон гэдгийг батална хэмээн бичлэг нийтэлсэн. Гэвч тус бичлэгийн 2 минут 53 секундийг хассан байсан гэдэг нь нотлогдсон юм. Холбооны мөрдөх товчоо тус бичлэгийг эх хувиараа байгаа хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татжээ.

Эпштэйний шинэ файлууд дотор Монгол Улстай холбоотой зүйлс буй ажээ.
Тэлгээр баримт дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж , Х.Баттулга, Ч.Сайханбилэг нарт холбоотой имэйлүүд байна. Мөн Чулуунхүүгийн Ганбат гэх иргэн Эпштейн рүү Х.Баттулгын талаар имэйлүүд илгээж байжээ. Мөн Ч.Ганбат Эпштейнтэй Монгол Улсын төр криптовалют гаргах талаар имэйлээр холбогдон ярилцсан байна.

Тодруулбал, Ч.Ганбат нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй.

Ч.Ганбатын нэрээр АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний файлуудаас хайхад 194 илэрц байна. Баримтуудад Ч.Ганбат анх 2015 оны аравдугаар сарын 23-нд Эпштейнд имэйл илгээсэн байна. Тус имэйлд “Утсаар ярьсныхаа дараа биткойны талаар бага зэрэг судалгаа хийлээ. Тантай үүнийг Монголд хэрхэн ашиглаж болох талаар ярилцаж болох уу” гэж бичжээ. Үүнээс харвал тэр Эпштейнтэй 2015 оны аравдугаар сараас өмнө холбоо тогтоосон байсан аж. Тэрхүү имэйлд Эпштейний өмнөөс өөр нэг хүн хариу өгчээ.

2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Ч.Ганбат Эпштейн рүү ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаар мэдээлэл өгч, имэйлдээ Х.Баттулгыг манай хүн хэмээн тодотгож өгчээ. Имэйл бичихдээ Ч.Ганбат өөрийгөө “RVJ Capital” фирмийн захирал хэмээн бичсэн байна. “RVJ Capital” нь “Ratnavajra Capital LLC” фирм аж. “Ratnavajra Capital LLC” нь 2016 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Делавер мужид бүртгүүлж байжээ.

Ч.Ганбат Эпштейн рүү 2017 оны зургаадугаар сарын 26-нд Сайн уу Жеффри, холбогдсонд баярлалаа. Санал хураалт зүүний стандарт цагаар 10:00 цагт (Монголын цагаар 22:00) дуусна. 17:00 цагийн байдлаар ирц 45.6 хувьтай байна. 2016 оны парламентын сонгуультай харьцуулахад ирц 2 хувиар бага байна. Бямба гарагт болсон мэтгэлцээнд Баттулга маш сайн оролцсон. МАН олон янзаар санал хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ олон нийт саналын хулгай дээр маш сонор сэрэмжтэй байгаа. Хүмүүс энэ сонгуулийг юуг ч худалдахад бэлэн улс төрчдийн эсрэг улсынхаа бүрэн эрхээ хамгаалах зүйл гэж харж байна. Элбэгдорж болон түүний эргэн тойрон дахь хүмүүс улсаасаа урвасан хүмүүс гэгдэн унаж магадгүй. Олон нийт дунд нэр хүнд нь хамгийн муу болно гэсэн үг.

Эпштейн: Явцын мэдээ байна уу?

Ч.Ганбат: Баттулга 330,773 (Манай хүн), Энхболд 265,426, Ганбаатар 268,562” гэжээ.

Эпштейн: Дахин сонгууль явуулна гэсэн үг үү. Тэгвэл хэзээ явуулах вэ, тэр ялах хэр магадлалтай вэ

Ч.Ганбат: Ардчилсан нам бас Баттулга дэмжигчдэдээ талархан мэдэгдэл хийж байна. Дахин сонгууль явуулах нь зайлшгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хороо маргааш дахин санал хураалтын он сарыг зарлана гэж Баттулга хэллээ. МАХН санал хураалтын сүүлийн 15 минутад санал нэмэгдсэнийг хардаж байна.

2016 оны долоодугаар сарын 8-нд Ч.Ганбат Эпштейн рүү:
Урьдчилсан дүнгээр Баттулга дахин сонгуульд 50 хувиас дээш санал авах шаардлагыг хангаж ялалт байгууллаа. Хэдэн цагийн дараа албан ёсны үр дүнг танилцуулна. Дэмжсэнд баярлалаа

Эпштейн: Гайхалтай, та болон танай улсын өмнөөс баяртай байна.

Ч.Ганбат: Маш их баярлалаа. Одоо л жинхэнэ ажил эхэлж байна. Монгол Улсад оффшор бүс нээж өгөх таны санааг хэрхэн цаашид хэрэгжүүлж болохыг хэлж өгөөч

Эпштейн: Монголын Цахим Валют. Олон улсын анхаарлыг их татаж, хүмүүс дунд сэтгэл хөөрөл үүсгэнэ. Зарим хүн бүр Чингис Койн гэж нэрлэж магадгүй

Ч.Ганбат: Гайхалтай байх байх.

Эпштейн: Ерөнхийлөгч есдүгээр сард НҮБ-д ирнэ гэж бодож байгаа. Тэр үед эхлэх үү

Ч.Ганбат: Тийм ээ, тэрнээс өмнө та бид хоёр бэлтгэл ажил хийх хэрэгтэй.

Ч.Ганбат: Баттулга саяхан залгалаа. Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархаж илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Эпштейн: Туслахдаа баяртай байх болно. Надад мөнгө хэрэггүй, нэг төрлийн сорилт гэж харсан. Харин үүний оронд надад хийж өгөх зүйл бол түүнийг….. (her-эмэгтэй хүн) ус болон эрчим хүчний салбарт ажилтай болгох. НҮБ эсвэл Монголд төвтэй ажил байсан ч болно. Тэр эмэгтэйн цалинг нь би төлж болно.

Ч.Ганбат: Сайн уу Жеффри, амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Та боломжтой цагаа надад хэлээрэй. Би мягмар гарагаас баасан гарагийн хооронд Вашингтон хотноо байна. Уулзаад биткойны тухай ярилцахад тохиромжтой өдрүүд. Боб, Жоэл хоёртой бас хамтарч ажиллаж байгаа.

Ч.Ганбат гэгч нь Эпштейнтэй имэйлээр харьцан албан тушаалтай болгож өгнө гэсэн эмэгтэйн талаар тэд дахин ярилцаж, Эпштейн түүнд засгийн газраас албан ёсны урилга илгээж болох талаар асуусан байна.
Шинээр нийтлэгдсэн баримтууд дунд Х.Баттулга албан тушаалтнуудаа томилж байгаа талаарх имэйлүүд байсан юм. Мөн 2015 оны Таван Толгой, төмөр замын талаарх үйл явдлыг бичиж өгсөн баримт байв. Тэрхүү бичиг дээр “2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг, Х. Баттулга нар Таван Толгойн асуудлаарх “Хууль зүйн дүгнэлт”-ийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барьсан” гэж бичжээ.

Сонирхолтой нь файлууд дунд Ч.Ганбатыг “Liberty Partners” фирмийн удирдах гишүүн гэж бичсэн баримт байна. Тэрхүү баримт бичиг нь “Edmond de Rothschild” буюу Ротшилдын банкнаас санхүүжилт авах саналын тухай юм.

“LinkedIn” дээрх “Liberty Partners”-ийн аккаунтыг харвал 2010 онд Монгол Улсанд байгуулагдсан санхүүгийн зөвлөгөө өгдөг компани гэжээ.

Ийнхүү жижиг улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд  асангууд гадаадын гэмт хэрэгтэнгүүдтэй хамааралтай тэдэнтэй холбоотой байсан нь баримтаар илэрч яаж ч мэлзэх аргагүй болжээ.

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Хүүхдийн хүчирхийлэгч, педофиль Эйпштейны файлуудад Монголын ерөнхийлөгч асангууд нэр холбогдсон байна

  1. Hey there! I just wanted to ask if you ever have any issues with hackers?
    My last blog (wordpress) was hacked and I ended up losing many months of hard work due to no backup.
    Do you have any methods to prevent hackers?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *