Японы парламегтийн сонгуульд Либерал Ардчилсан нам яллаа

🔴 Японы парламентын бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам, Төлөөлөгчдийн танхимын нийт суудлын 3-ны 2-оос илүүг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ албан тушаалд орсноосоо хойш 4 сарын дараа буюу өнгөрсөн сарын 23-нд, ЛАН болон Японы Шинэчлэлийн намын нийлсэн суудал ердөө 233 буюу олонхын заагийг арайхийн давж, улс төрийн суурь нь тогтворгүй байна гэсэн шалтгаанаар Төлөөлөгчдийн танхимыг тараасан юм.
Тухайн үед Такаичи ерөнхий сайд ЛАН олонх болж чадвал огцорно гэж амласан тул зарим шинжээчид энэ ээлжит бус сонгуулийг “том мөрий” гэж үнэлж байв.

ЛАН үнэмлэхүй ялалт байгуулсан тухай мэдээ гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social-д баяр хүргэж, “Таны хэрэгжүүлж буй консерватив хүчээр дамжуулсан энх тайванч бодлого амжилтад хүрэхийг хүсье” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *