БОАЖЯ-ны Усны Газрын дарга З.Батбаяр: Гэр хороололд 17 мянган худаг шинжилгээгүй ус түгээж байна.

БОАЖЯ-ны Усны Газрын дарга З.Батбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

З.Батбаяр:  “Гэр хорооллыг 1 хулгийг тойроод 40 жорлон байна,  ухсан нүхэн жорлонгуудаас болж ундны ус бохирдож байна.

Өглөө бүр шинжилгээ авдаг тул УСУГ-ын ус найдвартай.

Гэтэл 17 мянган худаг, шинжилгээ авахгүйгээр  ус түгээж байгаа.

Худгийн ус цэвэр байх боломж, үндэслэл алга.

Зайсангийн аман дахь гурван хотхоны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Сэлбэ голын уснаас ч илэрч байна. Тэгэхээр цаашид Улаанбаатар хотод худаг ухахыг зөвшөөрсөөр байх уу. Нөгөө талаар, шинэ хашаанд жорлон ухах нь тодорхой. Энэ логикоор, Улаанбаатарт дахин газар шинээр олгох ёстой юу гэх мэт асуудал тавигдаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *