Яармагийн Эх нярайн төвд биед нь гэнэт өөрчлөлт өгсөн хүүхдүүдэд “сувилагч стандартаа зөрчсөнөөс” буруутай үйлдэл болсон гэж үзэж байна

Хэдхэн хоногын өмнө Яармагийн “Эх нярайн үндэсний төв-2”  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны 17 хүүхдэд тариа хийхэд  хариу урвал үзүүлж бөөлжих, суулгах, ухаан алдах, халуурах, таталт өгөх аюултай шинж тэмдэгүүд илэрсэн.

Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Тариа андуурч хийсэн зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 12:00 цагт цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариурт соруулж хийснээс болж хүүхдүүдийн байдал өөрчлөгдсөн” гэсэн тайлбар өгсөн.

“Эх нярайн үндэсний төв-2” эмнэлгийн зүгээс “Тариа хийгээд урвал гарсан шалтгааныг тодруулахаар ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан байгаа. Тус тариа нь бусад хүүхдүүдтэй  хийсэн тариатай адил ижил сери дугаартай байсан. Сувилагч стандартын дагуу тариа хийсэн эсэхийг хүүхдүүдийн эцэг, эхээс  тодруулсаар байна. Зарим нь сувилагч өрөөнд орж ирээд тариагаа найруулсан гэж хариулсан бол нэг хэсэг нь найруулаад орж ирсэн гэсэн. Сувилагч тарианы стандарт алдсан байж болзошгүй гэж үзэж байна. Тус сувилагчид хариуцлага тооцохоор чанарын алба ажиллаж байна” гэсэн юм.

Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн ажилтан Э.Энхзул “17 хүүхдийн 10 нь биеийн байдал тогтворжин эмнэлгээс гарсан. Нэг хүүхдийг эх ургийн хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлж, зургаан хүүхдийн эмчилгээ дуусаагүй учир тус эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж байна” гэлээ.

3 thoughts on “Яармагийн Эх нярайн төвд биед нь гэнэт өөрчлөлт өгсөн хүүхдүүдэд “сувилагч стандартаа зөрчсөнөөс” буруутай үйлдэл болсон гэж үзэж байна

  1. Мы рассмотрим современные вызовы здравоохранения и пути их решения с помощью технологий и научных исследований. В статье собраны данные о новых лекарствах, методах диагностики и системном подходе к улучшению здоровья населения.
    Провести детальное исследование – нарколога домой

  2. В данной публикации мы поговорим о процессе восстановления от зависимости, о том, как вернуть себе нормальную жизнь. Мы обсудим преодоление трудностей, значимость поддержки и наличие программ реабилитации. Читатели смогут узнать о ключевых шагах к успешному восстановлению.
    Лучшее решение — прямо здесь – капельница от похмелья в Мытищах

  3. В этой статье рассматриваются способы преодоления зависимости и успешные истории людей, которые справились с этой проблемой. Мы обсудим важность поддержки со стороны близких и профессионалов, а также стратегии, которые могут помочь в процессе выздоровления. Научитесь первоочередным шагам к новой жизни.
    Изучить рекомендации специалистов – clinica plus

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *