Барилга, хот байгуулалтын сайд бродюрын стандартыг даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ

Read Time:46 Second

Нийслэлээс энэ онд 60 гаруй байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилж байгаа гэв.

Гэвч иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж буй.

Харин хотын дарга Х.Нямбаатар,  бордюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бордюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замын засна гэсэн үг. Бордюрыг нь сольчихоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно” гэсэн юм. Мөн тэрбээр “Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” гэв.

Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд бродюрын стандарийг даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *