Хятад улсад шинэ вирусийн халдвар дэгдсэн үү ?

Read Time:1 Minute, 31 Second

Хятад улсад шинэ вирусийн халдвар дэгдсэн үү

Хүний метапневмовирусийг анх 2001 онд Голланд улсын эрдэмтэн нээн илрүүлсэн бөгөөд олон арван жилийн турш дэлхий даяар сэрүүн бүс нутагт өвөл, хаврын улиралд тархалт өндөр байна. Энэ вирус нь амьсгалын замын синцитиал вирус (RSV) -ийн хамт Pneumoviridae вирусийн бүлэгт хамаардаг. Хүний метапневмовирус (ХМПВ) нь бүх насныханд амьсгалын дээд болон доод замын халдвар үүсгэдэг ч 0-5 насны хүүхдүүдэд ихэвчлэн амьсгалын доод замын халдвар буюу уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл (бронхит) мөн гуурсанцарын үрэвсэл (бронхиолит) үүсгэдэг вирусүүдийн нэг юм. Бусад ханиадны вирусийн нэгэн адил өвчтэй хүнээс бусдад агаар дуслын замаар дамжин халдварладаг. Энэ нь бохирдсон гадаргуу дээр хүрч дараа нь бохир гараар нүд, хамар, аманд хүрэх замаар биед нэвтэрч болно.
ХМПВ-ийн халдвар авсан хүмүүст ханиад, томуу төст шинж тэмдэг илэрдэг. Үүнд ханиалгах, халуурах, хоолой өвдөх, шингэн нус гоожиж, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинжүүд илэрдэг ч өвчлөл хүндэрсэн үед амьсгаадах, цээжээр өвдөх, толгой эргэх, ядарч сульдах эсвэл удаан хугацаанд халуурах зэрэг шинж тэмдэг нэмэгдэнэ.
ХМПВ халдвараас урьдчилан сэргийлэх нь амьсгалын замын бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэхтэй адил юм. Тухайлбал:
1. Хөл хөдөлгөөн ихтэй эсвэл агааржуулалт муутай газарт маск зүүх, агааржуулалтыг сайжруулах (цонх нээх гэх мэт).
2. Гараа савандаж угаах эсвэл спиртэд суурилсан гар ариутгагч ашиглах.
3. Амин дэмээр баялаг хүнсээр хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай хэмжээгээр ус уух мөн эрт унтаж амрах.
Хэрэв таны хүүхдэд өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандах, ханиах, найтаах үед салфетка ашиглах бусад хүмүүсийн дэргэд байхдаа маск зүүх, орчиндоо агааржуулалтыг сайжруулах, гараа тогтмол угааж, байнга хүрдэг гадаргууг халдваргүйжүүлэх хэрэгтэй.
Одоогоор хүний метапневмовирусийн эсрэг хамгаалах вакцин байхгүй ч судалгаа үргэлжилж байна. ХМПВ-ийн эсрэг батлагдсан вирусийн эсрэг эм байхгүй тул шинж тэмдгийг бууруулахад чиглэсэн жоргүй олгодог эмээр эмчилж, сайн унтаж амрах, шингэн ус ууж дэглэм баримтлах нь өвчлөлийн эдгэрэлтэд чухал ач холбогдолтой ба энэхүү өвчлөл нь 7-14 хоног үргэлжлээд эдгэрнэ.

Эх сурвалж: Zint clinic

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *