Мелани Трампын хувцаслалтын эргэн тойронд:
Меланиа Трампын эргэн ирэлт нь Вашингтонд онцгой хэв маяг стилийг харуулж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай хоёр Даваа гарагийн өглөө Цагаан ордон болон Сент Жонсын Эпископын сүмд зочилсны дараа АНУ-ын Капитолийн Ротонд тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцохоор явсан байна.
Меланиа Трампын хувцсыг Америкийн загвар зохион бүтээгч Адам Липпес урласан бөгөөд тэр нь торгон ноосон далайн цэнхэр пальто, ижил материалтай харандаа загварын юбка, цагаан торгон цамцнаас бүрджээ.
Харин түүнд тохирсон малгайг Эрик Жавиц бүтээсэн бөгөөд загвар зохион бүтээгч өөрийн туршлагыг онцолж, “энэхүү үйл явдалд оролцох нь нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.
Жавиц, “Энэ бол энгийн бөгөөд сонгодог малгай байсан. Гэвч түүний өмссөнөөр уг малгай өөрчлөгдөж, илүү хүчирхэг дүр төрхийг бий болголоо. Энэ нь Меланиа Трампын дэгжин төрх, хүндэтгэлтэй байдалтай нь нийцэж, маш хүчтэй харааны нөлөө үзүүлсэн” гэж хэлсэн байна.
Меланиа Трампын хувцаслалтыг зарим нь илүү хязгаарлагдмал, уламжлалт үнэт зүйлсийг харуулсан гэж үздэг бөгөөд түүний сонголт энгийн боловч дэгжин байдалтай байсныг онцолжээ.
Меланиа Трамп 2017-2021 онд тэргүүн хатагтай байх хугацаандаа тансаг хэв маяг, загварлаг байдлаараа анхаарал татаж байсан. Тэрээр 2017 оны тангараг өргөх ёслолд Ральф Лорений хөх костюм өмсөж, Жаклин Кеннедигийн загварыг санагдуулсан нь түүний дэгжин байдлыг баталсан гэж загвар шүүмжлэгчид үздэг.
Тэргүүн хатагтай нарын хувцас сонголт үргэлж бэлгэдэл агуулж ирсэн. Жаклин Кеннеди сонгодог загварын малгай, пастел өнгийн костюмаараа алдартай байсан бол Мишель Обама илүү хялбар, хүртээмжтэй хэв маягийг онцолж байв. Харин Меланиа Трамп Диор, Версаче зэрэг өндөр зэрэглэлийн брэндүүдийн бүтээлд дуртай бөгөөд зохион байгуулалттай, биед эвтэйхэн, нарийн хийцтэй хувцсыг сонгодог гэдгээрээ ялгардаг ажээ.
Average Rating