Парламентийн даргын хувьд 11 жилийн дараа тус улсад айлчилж буй айлчлал юм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар энэ сарын 24-27-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Түүнийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.
УИХ-ын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино гэв.

Hey! Would you mind if I share your blog with my zynga group? There’s a lot of people that I think would really enjoy your content. Please let me know. Many thanks