БНСУ-д суугаа ЭСЯ-наас 04 дүгээр сарын 04-нд Сөүлийн төв дүүрэгт жагсаал цуглаан идэвхжих тул Монгол иргэддээ болгоомжтой байхыг сануулжээ

Read Time:42 Second

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулга гаргажээ.

БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний үдээс өмнө 11 цагт хийж, телевизээр шууд дамжуулах бөгөөд олон нийтийг газар дээр нь ажиглагчаар оролцуулах юм.

Ёнхап агентлагийн мэдээлснээр Юн Сок Ёлыг огцруулах эсэх хэргийн шийдвэр гарах өдөр үндэсний хэмжээнд 20 мянган цагдаагийн албан хаагчийг хамарсан 338 онцгой байдлын цэрэг цагдаагийн хүчин, 14 мянган цагдаагийн албан хаагч Сөүл хотын төв хэсэгт байрлах юм.

БНСУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ өдөр томоохон хот, суурин газруудад жагсаал, цуглаан идэвхжиж, ялангуяа, Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор иргэн Та зорчихгүй байх, гадуур зайлшгүй гарах тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдоно уу гэжээ!

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
50%
2 Star
0%
1 Star
50%

2 thoughts on “БНСУ-д суугаа ЭСЯ-наас 04 дүгээр сарын 04-нд Сөүлийн төв дүүрэгт жагсаал цуглаан идэвхжих тул Монгол иргэддээ болгоомжтой байхыг сануулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *