Хойд Солонгосын удирдагч Ким байлдааны шинэ хөлөг онгоцын нээлтийн туршилт амжилтгүй болсонд, үйлдвэрийн менэжэрт хатуу хариуцлага тооцно гэжээ

Энэ сарын 21-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун Чонжины боомтод болсон 5,000 тоннын шинэ сөнөөгч хөлөг онгоцны нээлтийн ёслолд оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр хөлөг онгоцны шумбах үйл явц амжилтгүй болж, хөлгийн ар хэсэг ус руу хэт эрт гулсаж, хошуу нь тавцан дээр гацан, хөлгийн их бие ноцтой гэмтэл авсан байна.

Ким Жөн Ун энэхүү ослыг “хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэмт хэрэг” хэмээн тодорхойлж, хөлөг онгоцны барилгын ажилд оролцсон цэргийн албан тушаалтнууд, эрдэмтэд, усан онгоцны үйлдвэрийн ажилчдыг “туйлын хайхрамжгүй” хандсан хэмээн буруутгаж, хатуу хариуцлага тооцохоо амласан байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA-гийн мэдээлснээр, Ким Жөн Ун хөлгийг 6-р сард болох Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдаанаас өмнө засварлаж дуусгахыг тушаасан боловч цэргийн шинжээчид энэ хугацаанд засварлах боломжгүй гэж үзэж байна.

Энэхүү ослын дараа Хойд Солонгосын эрх баригчид хариуцлага тооцох ажиллагааг эхлүүлж, Чонжины усан онгоцны үйлдвэрийн менежер Хон Гиль Хо-г дуудаж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.

Энэхүү сөнөөгч хөлөг онгоц нь Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд шинэчлэл хийх зорилготойгоор баригдсан бөгөөд өмнөх сөнөөгч “Чой Хён”-той төстэй, цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай гэж үзэж байна.

Энэ осол нь Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хүчинд шинэчлэл хийх оролдлогын нэг хэсэг байсан ч, хөлгийн үйл явцын алдаа нь тус улсын хөлөг онгоцны барилгын туршлага дутмаг байгааг харуулж байна.

 

5 thoughts on “Хойд Солонгосын удирдагч Ким байлдааны шинэ хөлөг онгоцын нээлтийн туршилт амжилтгүй болсонд, үйлдвэрийн менэжэрт хатуу хариуцлага тооцно гэжээ

  1. This piece held my attention from beginning to end; the clear organization made every point easy to absorb. It encouraged me to look at the subject from a new angle. This was time well spent for any reader.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *