Харвардын их сургууль гадаад оюутан элсүүлэхийг хоригложээ
Трампын засаг захиргаанаас Харвардын их сургуульд гадаад оюутан элсүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Трампын засаг захиргаа Харвардын их сургуульд гадаад оюутан элсүүлэхийг хориглосон шийдвэрийг 2025 оны 5-р сарын 22-нд гаргажээ.
Шийдвэрт Харвардын их сургуулийн олон улсын оюутан элсүүлэх эрхийг нь цуцалсан байна. Энэ шийдвэр нь Харвардын Оюутан ба Солилцооны Зочин Хөтөлбөр (SEVP)-ийн гэрчилгээний эрхийг хүчингүй болгосноор хэрэгжиж байгаа бөгөөд тус сургуульд суралцаж буй 6,800 орчим гадаад оюутанд шууд нөлөөлж байна.
АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын сайд Кристи Ноэм Харвардыг гадаад оюутнуудын хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөөгүй, кампус дээрх еврей оюутнуудын аюулгүй байдлыг хангаагүй, мөн Хятадын Коммунист Намтай холбоотой гэж буруутгажээ.
Харвардын их сургууль энэ шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэж, шүүхэд хандсан байна.
Одоогийн байдлаар холбооны шүүх засаг захиргааны шийдвэрийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй байна.
